ЛОМБЫН ЭРХЭМБАЯР : МАНАЙД ТӨРИЙН ТОГТОЛЦОО ХЭТ ЗАДГАЙ БАЙНА

2017-03-23  

ХХ зууны дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн гэгдэх Дэн Сяопины тухай 2 ботийг уншлаа. Үгээгүй ядуу, өлсгөлөнд нэрвэгдсэн, соёлын хувьсгал болон Маозмын шуурганд нурж унасан Хятад орныг их хөгжлийн замд оруулсан, дэлхийд Хятадын нээж өгсөн энэ хүн дэлхийн хүн байх нь арга ч үгүй биз. Юуны өмнө энэ номын бичсэн нэрт Хятад судлаач Эзра Вогэл гэгч эрхмийг бишрэх сэтгэл төрөв. Энэ 2 ботийг орчуулсан элчин сайд Г.Батсүхэд гүн талархал илэрхийлье. Төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэй товч хуваалцъя.

1. Улс төрч, эх оронч гэж өөрийгөө тоодог хэн боловч энэ номыг мэдэрч уншаасай.
2. Улс орныг бүтээж босгох нь нурааж бусниулахаас хавьгүй түвэгтэй, ухаан, арга тактик шаарддагийг Дэнээс харж болох.
3. Том эрх ашгийг найз нөхдөөсөө дээгүүр тавьдаг "ТОМ ХҮН" л бусдад хүлээн зөвшөөрөгдөж улс орныг авч явдаг аж. 
4. Дэн Хятадыг хөгжүүлэхэд залуу хөгшнөөр ч, бүлэг фракцаар ч асуудалд хандаагүй байна. Гагцхүү энэ хүнийг энэ ажил дээр тавихад чадах уу? гэдэг шалгуур. 
5. Засаг төр бодлого шийдвэр гаргасан бол хэрэгжүүлэхийн төлөө урт хугацаанд махран зүтгэдэг. 4 биш 10 жилээр зорьсон, зүтгэсэн байна. 
6. Өмнөх үеэ бага муулж. Маогийн алдаа завхрал маш их байсан ч түүнийг магтаж алдааг нь массад аядуу зөөлөн алгуур ойлгуулж. Тэр нь массын сэтгэхүйд ч таарч. 
7. Нам төрийн эв нэгдлийг юу юунаас дээгүүр тавьж. Гуа Гофин намын дарга, ЕС байхад түүнтэй зөрчилдөж байгаагаа олон нийтэд ил гаргадаггүй байж. 
8. 1979 онд АНУ-тай дипломат харилцаа тогтоосон байна. Үүний төлөө Дэн "үхэн хатан" зүтгэсэн бна. Ингэснээс дэлхийн том тоглогч болж хөрөнгө татаж. 
9. Япон, Солонгос, Тайланд, Бирм зэрэг хөрш орнууддаа 1979 онд айлчилж эв найртай, э/з-аар харилцъя гэдгээ урьтаж зарлаж "гуйж". 
10. Гаонжуо, Шанхай зэрэг 4 мужийг ЭЗ-ийн онцгой бүс болгож зарласан байна. Олон нийт капиталист боллоо гэж айж болгоомжилж байгааг анхаарч 4 мужид чөлөөт э/з-туршиж 
11. Төрийн эрх мэдлийг харин ч нэг төвлөрүүлсэн байна лээ. Гэхдээ орон нутгийн засаг захиргаанд э/з-ийн эрх чөлөөг бол өмнөх үеэсээ ч илүү өгсөн байна. гэх мэт олон асуудал байгааг энд бичээд баршгүй нь. 

Монголынхоо тухайд миний бодсон бодол : 

1. Манайд төрийн тогтолцоо хэт задгай байна. Олон толгойтой байна. Энэ нь төрийн шийдвэрийг хүчгүй болгож байна. 
2. Засгийн газрын бүрэн эрх хэт богино байна. Наад зах нь 6 жил болгох.
3. "Буруу зуршлын дархлаа" тогтсон төрийн албанд эрс өөрчлөлт оруулах.
4. Хариуцлагыг чангаруулах
5. Улс орны лидерүүд нь Дэн(Хятад) шиг, Ли Кан Ю (Сингапур)шиг, Пак (БНАСУ) шиг зохион байгуулах, баялаг бүтээх төрөлхийн авьяастай, эрх мэдлээ өөртөө биш эх орон, ард түмэндээ зориулдаг байвал мөн ч сайнсан.

 

 

ЛОМБЫН ЭРХЭМБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?