ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

2017-03-23  

Дэлхийн дауны өдрийг тохиолдуулан Австрали, Бразил, Израиль, Канад, Катар, Люксембург, Монгол Улс, БНСУ, Польш, ИБУИНВУ, Сингапур, Энэтхэг, Япон улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын холбоо”, “Inclusion International”, “Даун синдром интернэшнл” ТББ-аас хамтран НҮБ-ын Төв байранд олон улсын бага хурал зохион байгуулав.

Уг хурал “My voice, my community – Enabling people with Down syndrome to speak up, be heard and influence government policy and action, to be fully included in the community” сэдвийн дор болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, сурган хүмүүжүүлэгчид, даунтай хүмүүсийн төлөөлөл оролцов.

Даун синдромтой хүмүүст санаа бодлоо илэрхийлэх боломж олгох, тэдний хэрэгцээ шаардлага, дуу хоолойг төр, засгийн бодлогод тусгахын тулд юуны түрүүнд даунтай хүмүүсийн талаар нийгэмд эерэг мэдээлэл, сурталчилгаа түгээх, тэднийг нийгэмшүүлж хөгжүүлэхийн чухлыг хуралд оролцогчид онцолж байлаа.

Дэлхийн дауны өдрийн бага хуралд УИХ-ын гишүүн асан Монголын Дауны холбоо ТББ-ын захирал С.Оюун оролцож, “Даун синдром интернэшнл” байгууллагын захирал Эндрью Боизтой уулзсан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр манай улсын төрийн бодлого, нийгэм, олон нийтийн санаачилгын талаар оролцогчдод мэдээлж, санал бодлоо хуваалцав.

Дэлхийн дауны өдрийг анх 2006 онд “Даун синдром интернэшнл” олон улсын ТББ-аас санаачлан 60 гаруй оронд тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тогтоол гаргаж жил бүрийн 3 дугаар сарын 21-ныг Дэлхийн даун синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?