ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН УУЛЫН АЖЛЫГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ

2017-03-24  

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн  Цанхийн баруун уурхайн уулын ажлыг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор эхлүүллээ. Цанхийн баруун уурхайд уулын ажлын үйлчилгээ  гүйцэтгэх гэрээт олборлогчийн тендерт “Монгол уурхайчид” түншлэлийнхэн  буюу “Хишиг Арвин Индустриал” ХХК,  “Олборлолт” ХХК, “Мера” ХХК-ийн нэгдлийнхэн ялж, гэрээт олборлогчоор ажиллахаар болсон юм.

Уулын ажлыг эхлүүлэх нээлтэд   “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Б.Ганхуяг, “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батхишиг болон уурхайчдын төлөөлөл оролцлоо.

Цанхийн ордын баруун хэсэг 1,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд нүүрсний экспорт 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр эхэлж, 2017 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар Цанхийн Баруун уурхайгаас  нийт 9,9 сая тонн нүүрс экспортлоод байна. 2017 онд тус уурхайгаас 6 сая тн нүүрс олборлохоор төлөвлөөд байна.

 

Эх сурвалж : ERDENESTT.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?