МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарчээ. Нийт 140 гаруй төлөөлөгч энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн байна. Ийнхүү 81 төлөөлөгчийн саналаар Д.Загдсүрэн дахин томилогдлоо. Харин 54 төлөөлөгч Э.Мөнх-Очирт, 17 төлөөлөгч Ц.Бат-Энхэд саналаа тус тус өгсөн байна.
Тэргүүн дэд ерөнхийлөгчийн санал хураалтын дүн гарч Б.Баттүшигт 85 төлөөлөгч, Ц.Дамдинд 69 төлөөлөгч, Ч.Зоригтбаатарт 43 төлөөлөгч, Отгонбаатарт 41 төлөөлөгч, Хатанбаатарт 34 төлөөлөгч саналаа өгсөн байна. Ингээд тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Бат-түшиг, дэд ерөнхийлөгчөөр Ц.Дамдин нар сонгогдлоо.
Ц.ХИШГЭЭ