ОЛИМПИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР УЛИРАН СОНГОГДСОН Д.ЗАГДСҮРЭН БАГАА СЭЛБЭЖ БАЙНА

2017-03-25  

МҮОХ-ны гал тогооны ажлыг эрхэлдэг ерөнхий тогооч гэж ч нэрлэдэг албан тушаал бий. Энэ бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг албан тушаал. Маш олон харилцааг зохицуулдаг, давс хужрыг нь тохируулдаг. Олимпийн хорооны нүүр царай, нэрийн хуудас ч болдог. 

Отгонцагааны хувьд шеф тогоочоор 12 жил тасралтгүй ажилласан. Арвин ч туршлага хуримтлуулсан. Орос, англи, хятад, испани зэрэг НҮБ-ын гол хэлийг гаргуун эзэмшсэн Ж.Отгонцагааныг Монголын  "Ото" гэдгээр нь олон улсын тавцанд мэдэх болсон. Отгонцагаан бол Монголын олимпийн хорооны амьд нэрийн хуудас болтлоо алдар нэр нь дэлхийд түгсэн гэж нөхөд нь үнэлдэг. Тэгвэл Ото маань Их хурлаараа олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа Олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Бадар-Ууганд хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр, - МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа олимпийн аварга Бадар-Ууган дүүдээ сайхан сэтгэл өвөрлөн, чин сэтгэлээсээ албан ёсоор өргөн барилаа гэж пэйж хуудсандаа бичлээ. 

Тэгснээр МҮОХ-оог эмч мэргэжилтэй Д.Загдсүрэн, хувийн эмнэлгийн бизнес эрхэлдэг Бадар-Ууган нар хослон удирдах болов. Бадар-Ууганы хувьд МБТСХ-ны даргаар 2016 оны намар нэр нь яригдаж байсан. Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн ойрын хүн гэсэн мэдээлэл байдаг. 

Харин МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгчөөр Ц.Дамдинг хурлын төлөөлөгчид сонголоо. 

Гүйцэтгэх зөвлөлд Ш.Магван, Д.Отгондалай, Б.Бат-Эрдэнэ( спорт менежмент), Ц.Сандуй ( Триатлон, Нийслэлийн МАН-ын дарга), Түмэн-Аюуш ( софт теннис), Ч.Амарсанаа ( ширээний теннис), Амаржаргал ( байт харваа), А.Ганбаатар ( хөлбөмбөг) нарын хүмүүс шинээр орж ирэв. 

МҮОХ-ны шинэ удирдах бүрэлдэхүүнд SPORTLIFE.mn сайтын хамт олны өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье. 

 

 

Эх сурвалж : Sportlife.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?