ИХ МАСТЕР Ц.БАТЧУЛУУН УАШТ-НД ДӨРӨВДЭХ ТҮРҮҮЛЛЭЭ

2017-03-27  

Монгол Улсын насанд хүрэгчдийн шатрын эрэгтэйчүүдийн 57, эмэгтэй 49 дэх удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 17-26-ны хооронд Хэнтий аймгийн Дадал суманд үргэлжилж нийт дүнгээ гаргалаа.

Энэ удаагийн тэмцээнд урьдчилсан хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй 12, эмэгтэй 12 шатарчин өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн ангиллын шагналт байранд 1-р байранд “Алдар” спорт хороо, Баянхонгор аймаг, “Зууны шатар” клубийн тамирчин Их мастер Ц.Батчулуун 9 оноотой 2-р байранд Хэнтий аймаг, ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин Дэлхийн шатрын холбооны мастер У.Насанжаргал 8 оноотой 3-р байранд “Сүлд” спорт хороо, Ховд аймгийн тамирчин Олон улсын мастер С.Билгүүн шалгарсан байна.

Тэмцээний эмэгтэй ангилалд 1-р байранд “Хан-Алтай” клуб, МУИС, Увс аймгийн тамирчин Олон улсын мастер Ү.Үүрийнтуяа 9 оноотой 2-р “Мончесс” клуб, Хэнтий аймгийн тамирчин, МУГТ, Их мастер Т.Батчимэг 8.5 оноотой 3-р байранд “Алдар” спорт хорооны тамирчин Олон улсын мастер Э.Янжиндулам 7 оноотой шалгарчээ.

Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Их мастер Ц.Батчулуун насанд хүрэгчдийн УАШТ-нд дөрөв дэх удаагаа түрүүлж буй нь энэ юм. Харин эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Ү.Үүрийнтуяа нь УАШТ-нд дөрөв дэх удаагаа оролцож байгаа бөгөөд анх удаагаа түрүүлж байна. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Их мастер Б.Гүндаваа, А.Энхтуул нарын тэргүүтэй шилдэг тамирчид оролцсонгүй.

 

 

Эх сурвалж : Sportlife.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?