УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ЯПОН УЛСАД АЙЛЧИЛЖ, ОУПХ-НЫ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОХООР МОРДЛОО

2017-03-27  

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр  2017.03.27-ны  өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нартай уулзана.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдод Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Я.Шиозаки, Шадар сайд бөгөөд Сангийн сайд Т.Асо нарын зэрэг хүмүүс бараалхаж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах ёслолд М.Энхболд оролцоно.  

УИХ-ын дарга М.Энхболд гуравдугаар сарын 31-нээс Бүгд Найрамдах Бангладеш Улсын нийслэл Дака хотноо эхлэх Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136-р чуулганд оролцох юм. Тэрбээр энэ үеэр ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалж, ОУПХ-ны Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт "Тэгш бус байдлыг арилгах нь: Хүн төрөлхтнийг нэр төртэй, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах нь" сэдвээр үг хэлж, улс орнуудын парламентын дарга нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?