ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

2017-03-27  

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Томислав Николичид Итгэмжлэх жуух бичгээ барив.

Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Томислав Николич Элчин сайд З.Батбаярыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд З.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Томислав Николичид уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа иргэд хоорондын хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа байнга өргөжин тэлж, үр ашигтай хэлбэрүүдээр баяжин хөгжсөөр байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч Томислав Николич илэрхийлээд Элчин сайд З.Батбаярт ажлын амжилт хүслээ.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын гадаад харилцааны газрын дарга, Дипломат ёслолын газрын дарга Драган Петрович Чиеп, Бүгд Найрамдах Серби Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул доктор, профессор Марко Бумбаширевич зэрэг албаны хүмүүс байлцав.

 

 

Эх сурвалж : ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?