НЗДТГ, ДЭЛХИЙН БАНК НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2017-03-27  

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон нар нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн хүрээнд НЗДТГ, Дэлхийн банкны зүгээс нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд төслүүдийг хэрэгжүүлж, тэргүүний туршлагыг орон нутгийн болон үндэсний түвшинд түгээх, үзүүлэн таниулахад хамтран ажиллахаар болов.

Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилттэй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа юм. Төсөл нь иргэн-төрийн эргэх холбоог сайжруулах замаар төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилготой байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?