ТӨСВИЙН ОРЛОГОД НИЙТ 43 САЯ 594 МЯНГА 219 ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

2017-03-27  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажиллагааны тайлан гарлаа. Тайлангийн хугацаанд  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нийт 207 хэрэг, үүнээс хялбаршуулсан журмаар 33 хэрэг хянан шийдвэрлэжээ. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тус шүүхийн үлдэгдэл хэрэг 510 байгаа бөгөөд үүнээс 99 хэрэг хугацаа хэтрэлттэй байна.

Мөн тайлангийн хугацаанд нийт 94 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 81-ийг нь шийдвэрлэж, үлдэгдэл 13, үүнээс хугацаа хэтэрсэн 1 өргөдөл, хүсэлт, гомдол шийдвэрлээгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 1 дүгээр улиралд улсын тэмдэгтийн хураамжаар төсвийн орлогод нийт 43 сая 594 мянга 219 төгрөг төвлөрүүлжээ.

Мөн тайлангийн хугацаанд товлогдсон шүүх хуралдаанд нийт 25 иргэдийн төлөөлөгч оролцсон байна. Тус иргэдийн төлөөлөгчдөд 936.085 төгрөгийн хөлс олгожээ. 

 

 

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?