Нүүр   /  

ХАВИРГА-АР ХАШААТ БООМТООР МАНЖУУР ХОТ ХҮРТЭЛ АВТОБУС ЯВЖ ЭХЭЛЛЭЭ

2017-03-27  

Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртлэх улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс явж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн, хөгжлийн яам, Дорнод аймгийн ЗДТГ, Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд оролцсон юм.

Автотээврийн үйлчилгээний төвийн захирал П.Дэлгэрнаран “Монгол Улсын Автотээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсоны дагуу Монгол Улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээ явахаар боллоо. Энэ нь, иргэд аюулгүй, найдвартай автобусаар зорьсон газартаа очих боломж бүрдэж байна гэсэн үг” гэлээ.

Энэ чиглэлд Монгол Улсын “Тал нутгийн Хэрлэн” ХХК, “Монгол аялал жуулчлал” ХХК компаниуд Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх аж. Эхний удаадаа долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад тус чиглэлд том оврын автобус үйлчлэх бөгөөд цаашид хүн урсгал нэмэгдвэл долоо хоногийн тав дахь өдөр, өдөрт хоёр удаа автобус явуулах боломжтой гэсэн урьдчилсан төлөвлөлт гарсан байна.

 Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртлэх  зорчигч том хүний нэг талын замын зардал 44 мянган төгрөг юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?