ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2017-03-28  

МХЕГ-аас цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байцаагч нарт зориулсан “Цөмийн энергийн салбарын эрхзүйн шинэчлэл ба цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах нь”  сэдэвт сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Сургалтаар улсын байцаагчид цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт материалын цацрагийн хамгаалалт, аюулгүйн үндсэн шаардлагууд, түүнд тавигдах хяналтыг хэрэгжүүлэх болон цөмийн энергийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ дээшлүүлнэ.

Түүнчлэн, сургалтын хөтөлбөрийн дагуу Цацрагийн хяналтын лаборатори, цацрагийн үүсгүүр хэрэглэгч зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, цацрагийн хэмжилт хийх,  хилийн боомтуудад суурилуулсан цацрагийн хяналтын төхөөрөмжид илэрсэн дохиоллыг үнэлэх, анхдагч болон хоёрдогч үзлэг шалгалт хийх талаар дадлага ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Салбарын байцаагч нарыг сургалтад хамруулж, мэдлэг, чадварыг дээшлүүлснээр улсын хэмжээнд тавих цацрагийн хяналтын тогтолцоо сайжрах, улсын хилээр нэвтрэх бараа бодис бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалт бэхжих, цацрагийн болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?