ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР 850 САЯ ХҮРТЭЛ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР БОЛЛОО

2017-03-29  

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки нартай уулзав.

УИХ-ын дарга М.Энхболд нүүрс-хими, эрчим хүчний үйлдвэрлэлийн төсөл, зарим бүтээгдэхүүний экспортын талаар санал тавилаа

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Японы Ерөнхий сайд Ш.Абэтай энэ өдөр уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэн хүлээн авч, уулзаж буйд нь ноён Ш.Абэ-д талархал илэрхийлээд “Өнөөдөр парламентын болон бусад түвшний олон чухал уулзалт хийсний дотор Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр намайг болон манай төлөөлөгчдийг парламентын гишүүд элэгсэг дотноор угтан мэндчилсэн нь Та бүхний Монгол орныг, монголчуудыг гэсэн халуун дулаан сэтгэлийн илэрхийлэл гэж хүндэтгэж байна.

Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон биднийг дэмжин туслах чиглэлээр ноён Ерөнхий сайд Таны зүгээс тавьж буй онцгой анхаарал нь манай хоёр ард түмнүүдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байна. Монгол, Япон хоёр орон нэг бүс нутгийн, нэгдмэл үнэт зүйлтэй, бие биедээ дотно дулаан сэтгэлээр ханддаг, хамтын ажиллагааны баялаг түүхтэй ард түмэн. Та Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд анхаарлаа хандуулаад зогсохгүй даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад онцгой хүчин зүтгэл гаргаж буйд талархъя” гэж онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр “Улаанбаатарт болсон АСЕМ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад Таныг оролцох үеэр бид уулзаж байсан. Тэр үеэс хойш манай төр, засаг эдийн засагт тохиогоод буй хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлээр олон арга хэмжээ авсны нэг нь ОУВС-тай хамтран ажиллах зорилт байсан юм. Үр дүнд нь бид хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Дөрөвдүгээр сарын 05-нд УИХ-ын чуулган нээгдэнэ. Чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал бол төсвийн тодотгол. Уг асуудлыг дөрөвдүгээр сарын 12 гэхэд батлах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газар 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орон хамтран хэрэгжүүлж болох зарим томоохон төслийн асуудлыг хөндөв. Тэрбээр Монголын нүүрсийг  ашиглаж шатдаг хий, химийн болон нефть орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолборын төсөл хэрэгжүүлэх нь чухал гэж бид үзэж байна. Монгол орон нүүрс, нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй.  Энэ баялгийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцох, бүс нутгийн орнуудад түүнийг нийлүүлэх боломж бий. Эдгээр төслүүдийг Япон Улстай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна гэлээ. Түүнчлэн Японы зах зээлд Монголоос зэс, төмрийн хүдэр, хайлуур жонш экспортлох асуудлыг анхааралдаа авахыг хүсэв.

Ноён Ерөнхий сайд Ш.Абэ нүүрс-химийн цогцолбор байгуулах төслийн техник эдийн засгийн үндэслэл, бэлтгэл ажил хангагдсан үед мэргэжлийн баг илгээж судалгаа, дүгнэлт хийлгэх боломжтой. Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцох, зарим бүтээгдэхүүнийг Японд экспортлох асуудлын тухайд Элчин сайдын яамаар дамжуулан асуудлаа тавиарай гэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ш.Абэ нар олон улсын байгууллагын хүрээнд урьдын адил харилцан бие биенийг дэмжиж, бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаар нэгдмэл байр суурьтай байгаагаа дахин нотлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Зээл аваад л ирлээ л дээ. Энэ их өрийг яана даа 2017-03-29
Дэлгэр:Бидний үр хүүхэд бөөн зээл болсон Монгол улсыг авч явах нь дээ 2017-03-29
zochin:mungu guihaar ywaa yu daaa 2017-03-29
zochin:urtei hun uudluhgui gj ardiin ug bag daaaa tamine eeeeeeee 2017-03-29
zaluu:urund bariulj utund iduuleh wiiii deeeee 2017-03-29
zaluu:yponchuud bol ih muuhai huiten humuus shuu ard tumen mine eeee 2017-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?