ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭГ ӨРГӨЖҮҮЛЖ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2017-03-29  

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийж байгаа дээд хэмжээний айлчлалын хүрээнд манай улсын Санхүүгийн зохицуулах хороо тус улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагтай Санамж бичиг байгуулж, Хорооны дарга, доктор С.Даваасүрэн, Агентлагийн дарга, ноён Нобүчика Мори нар гарын үсэг зурлаа.

Хороо болон Агентлаг хооронд гурван жилийн өмнөөс хамтын ажиллагааны захидал солилцож, хөрөнгийн зах зээлийн хүрээнд идэвхтэй, үр дүнтэй ажилласан. Иймд цаашид энэ хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, зөвхөн хөрөнгийн зах зээлээр хязгаарлагдалгүй банкны бус санхүүгийн салбарыг цогцоор хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэх талаар СЗХ-ноос санал санаачилга гаргасныг Японы тал дэмжин, Даатгалын, Банк бус санхүүгийн зах зээл болон Хадгаламж, зээлийн хоршооны салбарыг хамтын ажиллагааны хүрээнд нэмж хамруулах, цаашлаад үнэт цаасны зах зээл дэх гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хяналт шалгалтыг сайжруулах зэрэг олон талын чиглэлийг баримт бичигт тусгаж, ийнхүү баталгаажуулав.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар, Японы талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, тус улсын Үнэт цаасны хяналтын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Такүши Фүжимото нар байлцлаа.

 

 

Эх сурвалж : СЗХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?