ХАВАР БОЛЖЭЭ, МАГНАЙ ДУУГАРЧ ЭХЭЛЛЭЭ...

2017-03-29  

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Монголын Засгийн газар ажиллаж байна. Тэд хариуцлагатай ажиллаж буйн нэг илрэл бол 2012 оноос хойш тасарч ирсэн төсвийн орлого анх удаа давж биелсэн явдал гэж эдийн засагчид онцолж байна. Тэд жолоо барьж буй хөлгийхээ шар гэрэл ассан байсныг унтрааж дөнгөлөө. Нүүрсний үнэ өссөн нь азтай гэнэ үү? Ямар ч байсан нааштай, итгэл найдвар төрүүлсэн мэдээ мэдээлэл ар араасаа цуврах болов. Энэ бол хоосон улс төр биш. Сүүлийн, сайн мэдээ бол БНХАУ-ын Чалко компанид төлөх өрийг 100 хувь төлж барагдуулах болсон чихэнд чимэгтэй мэдээ. Энэ засгийн газар хандлага, чиглэл, сэтгэл зөв бол ажил үйлс өөдөлдөгийн үлгэрийг үзүүлж явна. Аминд тулсан 580 сая ам.долларыг ч тэд барагдуулсан. Санхүүгийн хэд хэдэн манёврыг хийсний нэг нь Засгийн газрын "Хуралдай" бонд. "Хуралдай" бондыг гаргасан нь нийгмийн дэмжлэгийг хүлээж, иргэдийн хадгаламжинд байсан мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Засгийн газрын бондын хүү нь өндөр, хадгаламжийн хүү нь татваргүй тул иргэдийн сонирхлыг ч татсан. 

Тэгтэл, заавал шүүмжлэхийн тулд шүүмжлэх ёстой мэт Магнай бондын хүү өндөр байна гэж чангаар дуугарч эхлэв. Хавар болжээ. Магнай дуугарч эхэллээ. Гэтэл Магнайг төрийн агентлаг болох Шударга өрсөлдөөний газрын даргаар ажиллаж байхад, АН-аас бүрдсэн, Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн танхим бас л бонд гаргаж байсан. Хугацаа нь 5 жил, 500 сая ам.долларын "Мазаалай" бондыг 10,875 хувийн хүүтэй босгож байсан. Энэ хүүг өндөр байна гэж Шударга Өрсөлдөөний газрын дарга огт хэлж байгаагүй. Гэтэл 7 жилийн хугацаатай, 600 сая ам.долларын, 8,75 хувийн хүүтэй бондыг шүүмжиллээ. Хугацааг нь харвал Эрдэнэбатынх урт, дүнг нь бодвол мөн өндөр, харин хүүг нь бодвол Сайханбилэгийн танхимынхаас даруй 2,1-ээр бага байх юм. Овоо шударга гэж боддог Магнай ингэж хэлэхээр, би юу хэлэх вэ? Хавар болж дээ...

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Намжихаа болих хэрэгтэй 2017-03-29
Зочин:Хэдэн тоог ялгаад салгаж чаддаггүй гэж үү, Магнай минь 2017-03-29
Зрчин:Хаврын синдром хэзээ Монголыг минь орхих вэ 2017-03-29
Зочин:Магнай маань болмжмор шувуу шиг жиргэг л дээ. Хэнд хортой гэж. Боломж гарвал түшээ ч болог. Би дэмжинэ. 2017-03-29
zochin:magnai dahiad uuu ene ywahuu tsaa****aa 2017-03-29
Иргэн:Шуумжилэхэд учир б.наа хоо.У.торийн мэдрэмжтэй бай.АН нэг ажил хариуцсан утгаараа оориййнхоо толгой дээр б.гаа овсоо харахгуй хуний толгой дээр б.гаа хялгасийг хараад мэдэмхийрээд б.вал Магнай гуай та шаварт суусан машин шиг дороо хий эргээд осож ондийхгуй юм байналдаа. 2017-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?