З сая хүн амтай Монгол улсын 1 сая нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ. Өнгөрсөн парламентад, Эрдэнэчимэг гишүүний санаачилсан Тамхины хууль батлагдаж гарснаас хойш дэлгүүр, хоршоонд тамхи худалдаалахыг бүрэн хориглосон. Хууль гарсан ч үр дагавар нь ямар байгааг тооцдог байгууллага үгүйлэгдэж буй аж. Ямар ч гэсэн тамхи татдаг хүний тоо огт буураагүй байна. Олон нийт, үйлчилгээний газар тамхи татахыг хориглосон хэдий ч тамхи таталтын тоо ч багасаагүй гэх.
Гэтэл өнөөдөр архи, тамхины онцгой татварыг нэмэх тухай асуудлыг сангийн сайд УИХ-д танилцуулж байна. Тамхины хууль гарснаар эерэг өөрчлөлт гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тамхинаас орж ирдэг татвар ор сох дутах болсон. Хачирхалтай нь тамхи татах хүний тоо огт буураагүй байхад шүү. Үүнийгээ ч хууль санаачлагч өөрөө хэлсэн. Тэр , - Хүний гол гурван хэрэглээ байдаг. Нэгдүгээрт тамхи, хоёрдугаарт архи, гуравдугаар секс гэж тодорхойлсныг сошиалаар 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө хангалттай цацсан. Тэгэхээр өөрчлөлт огт гараагүй. Тэгэхээр тамхины худалдаа бизнес далд бизнес болж хөгжсөн. Иргэдийн хэлдгээр лангуун доогуур, ханцуйн дотуур наймаа хийгдэх болсон. Харин татвар төлөгч сураггүй болсон. Түүнийг сураглаж, мөрдөж мөшгөдөг, хянадаг, илрүүлдэг, хуулийн дагуу арга хэмжээ ногдуулдаг байгууллага ч гэж алга. Тэгэхээр татвар авах гэж буй бол, төсвийн орлогоо нэмэгдүүлэх гэж санаж буй бол далд бизнесийг нь ил болгох механизмыг бодож олох цаг болжээ. Тамхины хуулиар задгай, дээвэргүй газар тамхи татна гэсэн заалттай. Тэгвэл хаа сайгүй тамхи татдаг болохыг Control.mn-ийн санал асуулга гэрчилж байна.
Үүнийг тамхи огт татдаггүй хүмүүс тамхины дам таталтад хэрхэн өртөж буйг санал асуулгаар толруулахад ; 00-ын өрөөнд 100 хүний 43 нь, машиндаа 100 хүний 26 нь, албан өрөөндөө 100 хүний 18 нь, гэртээ 100 хүний 11 нь, сургууль соёлын газар 100 хүний 3 нь дам тамхи таталтад өртдөг гэж хариуллаа.
Ц.ХИШГЭЭ