“Монголын Үндэсний бөхийн холбоо”-ноос дөрөвдүгээр сард 7 барилдаан зохион байгуулна. Эхний барилдаан нь дөрөвдүгээр сарын 2-ны 14 цагаас аймаг цэргийн начин цолтой бөхчүүдийн хоёрдох барилдаан юм. Энэ удаагийн барилдаанд цөөн тооны чансаа өндөртэй сумын заанууд рож зодоглох юм. Эхний барилдаанд Архангайн бөхчүүд одтой барилдаж цэргийн начин Б.Зоригтбаатар түрүүлж, аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэсэн. Мөн дөрөвдүгээх сарын сарын 7-ны 16:00 цагаас Нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн ээлжит барилдаан болох аж.
Дөрөвдүгээр сарын 8-ны 14:00 цагаас “Ардчилсан нам”-ын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болох юм. Маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 9-ний 14:00 цагаас "Сонгинохайрханы хишиг" Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаантай. 2007 оноос эхлэлтэй тус барилдаанд 256 бөх барилддаг байсан бол энэ удаагийнхаас эхлэн чансаа өндөртэй 128 бөх зодоглох юм.
Дөрөвдүгээр сарын 16-ны 14 цагаас Дундговь аймгаас төрсөн аймгийн арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх аймаг цэргийн 256 бөхийн ээлжит барилдаан, Дөрөвдүгээр сарын 23-нд Улсын гарди цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан, Дөрөвдүгээр сарын 30-ны 14 цагаас Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно. Сар бүр зохиогддог сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны тов одоогоор тодорхойгүй байна.
О.ДАШНЯМ