ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР 8013 ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛНЭ

2017-03-29  

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2017 онд гэр бүлийн зориулалтаар нийт 8013.52 га газрыг, аж ахуйн зориулалтаар 39.39 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. Иргэдэд үнэгүй өмчлүүлэх газрын 17 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 74 хувийг шинээр өмчлүүлэх, 9 хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын 88 хувийг төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар, 12 хувийг газар тариалангаас бусад аж ахуйн зориулалттай газар эзэлж байгаа бөгөөд үр тарианы зориулалтаар газар өмчлүүлэх санал нийслэл, орон нутгаас ирүүлээгүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2003 оноос хойш 2016 он дуустал хугацаанд улсын хэмжээнд нийт иргэдийн 17.57 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ. Өнгөрсөн 2016 онд гэхэд 44 орчим мянган иргэн 6109 га газраа өмчилж авсан байна.

 

 

Эх сурвалж : Zasag.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?