МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ АНУ-Д ВИЗГҮЙ ЗОРЧУУЛНА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛД АНУ-ЫН ЭСЯ ХАРИУ ӨГЛӨӨ

2017-03-30  

Цахим ертөнцөд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Монгол Улсын иргэдийг 180 хүртэлх хоногийн хугацаатай АНУ-д визгүй зорчуулах зарлигт гарын үсэг зурлаа" гэсэн мэдээлэл гадны сайтад гарсантай холбогдуулж АНУ дахь Элчин сайдын яамнаас ташаа мэдээлэл болохыг өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгджээ.

Хэрэв АНУ-д зорчихоор төлөвлөж байгаа бол Улаанбаатар дахь тус улсын ЭСЯ-наас зохих ангиллын визийг авсны дараа зорчих ёстойг анхааруулсаны зэрэгцээ визний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://mongolia.usembassy.gov/visas.html цахим хуудаснаас авах боломжтой болохыг уламжиллаа.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:ОЙЛГОМЖТОЙ ЮУ ГЭЖ МАНАЙ ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ВЭ ДЭЭ. 2017-03-30
НАВЧАА:ТЭР ГАДААД САЙТ ТЭГЭЭД ХУДЛАА БИЧСЭН БОЛЖ ТААРАХ НЭЭ. ЦАХИМ СЭТГҮҮЛЗҮЙД ИТГЭХ АРГА АЛГА ДОО 2017-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?