МАНАЙ УЛСЫН КОМПАНИУД ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРАХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

2017-03-31  

Монгол Улсад Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад худалдааны сайд Марк Гарние айлчилж байна. Айлчлалынхаа хүрээнд Марк Гарние өнөөдөр Монголын хөрөнгийн биржид зочилж, Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 5442 дахь арилжааг нээж, цан цохилоо. Энэ үеэр тэрээр Британи улс өөрсдийн дадлага туршлагаа Монголын Засгийн газар болон Монголын компаниудтай хуваалцаж, санхүү хөрөнгө оруулалт татан өсөн дэвжих гарцыг бий болгохыг хүсэж байна гэдгээ илэрхийлсэн байна. 

Түүнчлэн Лондонгийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн бирж хооронд Миллениум Ай Ти арилжааны системийн ажлын хүрээнд хамтын ажиллагаа аль хэдийнэ эхэлсэн гэдгийг дурдаад “Монголын олон компаниуд Петроматад компанийн жишгээр Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй болно гэж найдаж байна” гэжээ.

Монголын компаниуд Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй болсноор маш их ашиг олох боломж бүрдэх юм. Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаснаар ямар хөрөнгө оруулагчийг татах вэ гэдэг нь тодорхой болдог байна. Одоогийн байдлаар Монголын компаниудыг Лондонгийн хөрөнгийн зах зээл дээр гаргах хэлэлцээр явж байгаа бөгөөд удахгүй шийдэгдэх юм байна.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Галаа:Сайхан мэдээ байна. Манай хувьцаа олон улсад гарвал хэрэгтэй юмсан. 2017-03-31
Золбоо:Том зах зээл дээр гарах эхлэл тавигдлаа. 2017-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?