“ЗААГ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2017-03-31  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын бичсэн “ЗААГ” номын нээлт өчигдөр СТӨ-нд боллоо. “ЗААГ” номын зохиолч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва уг номоо дөрвөн жилийн хугацаанд бичиж, уншигчдын гарт хүргэж байгаа аж.

Тэрбээр хэлэхдээ “Би өнөөдөр дөрвөн жилийнхээ хөдөлмөрийг уншигчдаараа үнэлүүлэх гэж байна. Буурал дээдсийн хэлдгээр магнайгаа хагартал баярлаж байна. “ЗААГ” номоо бичих гэж олон хоног нойргүй хонож, түүх шастир судалж бичлээ. Ном бичнэ гэдэг бэлэн жор байдаггүй юм байна. Жорыг өөрөө зохиох ёстой учраас, өөрийнхөө амьдралтай холбож бичсэн. Миний 60 жилийн амьдрал бол Монголын 60 жилийн түүх гэсэн үг. Монгол улсын 60 гаруй жилийн түүхийг өөрийнхөө амьдралтай холбож бичсэн. Социалист Монголын ид бүтээн байгуулалтын үед сурч, ажиллаж амьдарч байсан. Капиталист монгол орны үед ид бүтээн байгуулалтад оролцож байлаа. Мөн Герман Улсад сурч, элчин сайдаар мөн л ажилласан. Тэгэхээр энэ улс орны зааг ялгаа юу байна, дэлхий ертөнцийг зааглаж байсан хоёр Германыг, Берлин хотыг ч мөн зааглаж байсан хүйтэн дайны сүүдэр болох ханыг би нураалцсан. Тэр үеийн түүхээ эргээд харахад Берлиний хана нурснаар Герман улс маш хөгжилтэй орон болсон. Гэтэл 3 сая хүн амтай, энэ их баялагтай, оюунлаг, малтай манай ард түмнийг юу зааглаад байгаа юм бэ, бидний дунд ямар хана босчихсон юм бэ. Энэ хэрэгтэй хэрэггүй хана, дотоод сэтгэлгээнийхээ ханыг нураачих юм бол манай улс хөгжих юм байна” хэмээн хэлсэн юм.

Номын нээлтэнд улстөр болоод урлаг соёлын төлөөллүүд нэг дор цугларч, сэтгэлийн үгээ номын зохиогчид уудалж байсан юм.   

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Номоо гаргасан шиг ажиллахгүй яасан юм бэ та 2017-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?