НИЙСЛЭЛИЙН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2017-03-31  

Нийслэл хотыг хөгжүүлэх их үйл хэрэгт өөрийн оюун ухаан, идэвх зүтгэл, хүч хөдөлмөрөө дайчлан үр бүтээлтэй ажилласан иргэдэд өнөөдөр НИТХ-ын Төлөөлөгч Н.Батсүмбэрэл шагнал гардууллаа.

“Автогидро сервис” ХХК-ын Захирал Д.Очирсүрэн, тус байгууллагын нярав С.Дуламсүрэн нарыг НИТХ-ын Хүндэт тэмдгээр, жолооч Б.Алтантулгыг НИТХ-ын Хүндэт үнэмлэхээр, ерөнхий нягтлан С.Должинсүрэн, бичиг хэргийн ажилтан Т.Эрдэнэсувд, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хөгжмийн техникч С.Мөнхбат, жолооч С.Отгонабаяр нарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “ЖУУХ БИЧИГ”-ээр, “Автогидро сервис” ХХК-ын менежер Б.Ганчимэг, Л.Бямбасүрэн, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын Ахлах мэргэжилтэн Б.Солонго нарыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “ӨРГӨМЖЛӨЛ”-өөр тус тус шагналаа.

Шагнал гардуулах үеэр НИТХ-ын Төлөөлөгч Н.Батсүмбэрэл хэлсэн үгэндээ “Нийслэл хотыг хөгжүүлэх их үйлст бидэнтэй гар нийлэн хамтран ажиллаж буй та бүхэндээ маш их баярлалаа. Цаашид энэ эрч хүчээрээ хамтдаа илүү их зүйлийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ баяр хүргэхийн ялдамд цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?