“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН ТУЗ ЗУУН ХУВЬ ТӨРИЙН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДЛЭЭ

2017-04-01  

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-аас Засгийн газарт тогтоолоор үүрэг болгосон билээ.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдааны үеэр УИХ-ын уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан юм.  

Энэ дагуу  “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.  Хурлаар тус компанийн 49 хувийг “Монгол зэс” корпорацаас төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлжээ. Тэдний оронд буюу өмнө нь  тус компанийн ТУЗ-д төрийн төлөөлж байсан дөрвөн гишүүн дээр нэмээд  Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул урхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон байна.

Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ын долоон гишүүн долуулаа төрийн төлөөлөөс бүрдэж, тус компани төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс зуун хувь төрийн өмчийнх болж байгаа юм.      

 

 

Эх сурвалж : ТӨБЗГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Төрийн төлөөлөл байсан нь дээр. 2017-04-01
Өлзий:Төр оролцохоороо л идэж уух нь ихдэж шахаа нь хэрээс хэтээрдэг тал бий. 2017-04-01
Иргэн:ХХБ төлөөлөл бууж дээ 2017-04-01
Зочин:Да Ганболд будаа. Баяр хүргье, энэ муу ****ийн зөгий дүнгэнэхээрээ монголд дандаа гай авчирдаг. 2017-04-01
Zochin:Nen turuund Khuuli, Khunii noots, khuuchin Tamgin kheltsiin udird**** ed narig yaraltai oorchlokh kheregtei. Khongor, Otgonbayar 2 khorni ezed jinkhene urvagch nar shuu. 2017-04-02
Хар:Яанаа. Одоо нөгөө шахаа цэцэглээд дараа нь ашиггүй болгоод өөрсдөө хувьчилж авна даа. 2017-04-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?