ДӨРӨВДҮГЭЭР САРЫН НЭГЭН БУЮУ ӨНӨӨДӨР ИНЭЭДМИЙН БАЯРЫН ӨДӨР

2017-04-01  

Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн буюу инээдмийн баярын өдөр. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом  хийж баясдаг уламжлалттай. Зарим оронд инээдмийн баярын өдрийг тэнэгүүдийн өдөр ч гэж нэрлэдэг

Манай улс энэ баярын өдрийг тэмдэглэдэг болоод  удаагүй ч сүүлийн үед өргөн тэмдэглэдэг баяруудын нэг болоод байгаа юм. Жил бүрийн энэ өдөр хүмүүс инээж, баяр хөөрөөр дүүрэн байдаг. Инээдмийн баярын өдрийн маш олон түүх байдаг. 

 Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой гэдэг. XVI зууны хоёрдугаар хагас хүртэл дөрөвдүгээр сарын нэгний өдөр шинэ жилийг угтдаг байжээ. Францын хаан шинэ оныг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх зарлиг гаргасан байна. Гэвч зарим нь энэ шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж дөрөвдүгээр сарын 1-нд шинэ оноо угтаж, уламжлалт ёсоор бие биедээ загас явуулсаар байв. Тиймээс эдгээр хүмүүсийг шоглон тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэжээ. Францчууд энэ өдрийг дөрөвдүгээр сарын загас ч гэдэг. Ер нь Европын ихэнх орнуудад тэнэгүүдийн өдөр гэдэг.

Харин Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна. 1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг. “Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 11 цагт Тауэрт болдог цагаан арсланг угаах ёслолд ноёд, хатагтай нарыг оролцохыг урьж байна” гэсэн зар гаргажээ. Түүний дагуу 11 цагт Тауэрт бөөн хүн цугларсан байна.

Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй. Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Гэсэн хэдий ч бие биеэ хуурдаг. Ингээд энэ өдөр дэлхийн хэвлэл мэдээлэлд гарч байсан хамгийн инээдэмтэй мэдээнээс сонирхуулъя.

1957 онд “BBC” теле компани “Гоймонгийн арвин ургац хураасан тухай нийтэлжээ. Швейцарьт гоймон маш их хэмжээгээр хурааж авсан тул яахаа мэдэхгүй байгаа тухай бичээд “Энэ өвөл дулаахан байсан тул фермийн аж ахуйтнууд гоймонгийн үрийг цэцэглүүлж чадлаа” гэжээ. Уншигчид үүнд үнэмшиж гоймон хэрхэн тарих тухай мэдэх гэж ВВС-руу утасдсан байна. Хариуд нь “Та гоймонгоо улаан лоолийн сүмсэнд хийгээд сайн залбир” хэмээн зөвлөж байсан гэнэ.

1970 онд BBC телекомпани Баруун Виржинид давсалсан өргөст хэмх ургасан тухай мэдээлжээ.

1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хүн амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утасдсан гэдэг.

1999 онд “Phoenix New Times” сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргүй хүмүүст зориулан байр барих хандивын мөнгө, хувцас, хоол хүнс цуглуулж байгаа гэжээ. Төгсөлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хүссэн байна. “Associated Press” агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Түүнийг уншсан хүмүүс дансаар мөнгө шилжүүлсэн гэнэ.

Францын “Le Paridien” coнин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхгийг буулгаж Дислейндэд аваачиж дахин барина хэмээн уншигчдаа хуурчээ. Цамхаг байсан газар нь 1992 оныг Олимпийн тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барина гэдгийг уншсан хүмүүс Засгийн газартаа гомдол гаргасан байна.

Манай орны хувьд жил бүрийн энэ өдөр том бага, хүүхэд хөгшид гэлтгүй бие биенээ хуурч, шоглож өнгөрүүлдэг билээ.

 

 


  А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?