ХОЁР АЙМАГТ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

2017-04-03  

Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбоотойгоор хээрийн түймэр их гарч байна. Өнөөдрийн байдлаар гэхэд Дорнод, Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарчээ. Тухайлбал :

Дорнод аймгийн “Халх гол” сумаас баруун хойшоо 40км-т орших “Хөх өндөрийн овоо" гэдэг газарт хээрийн түймэр гарч, ХЦ-ийн 0198-р ангиас 24 алба хаагч, 3 автомашин, 27гал унтраах хэрэгсэлтэй, Халх гол сумаас 23 иргэн,1 автомашин, 25 гал унтраах хэрэгсэлтэйгээр ажиллаж байна”.

Мөн Сэлэнгэ аймгийн “Баянгол” сумын Хараа 1-р баг “Их өл”,мөн сумын Гонир 3-р баг “Ар зүрх” гэдэг газруудад ой хээрийн түймэр гарч” гал унтраах 40-р анги болон байгаль орчны алба хаагчид унтраахаар ажиллаж байгаа аж.

Ойрын хоногуудад салхи шуурга ихсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. Таны хийсэн нэг болчимгүй үйлдэл улс, орон ард иргэдэд их хэмжээний хохирол учруулж болзошгүй. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Золбаяр:Бага ч гэсэн сэтгэлтэй баймаар юм. Хүмүүүс та бидний хайхрамжгүй үйлдлээс л гал гарч байгаа шүү. 2017-04-03
Зочин:Хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй. Тэгэж байж манайхан хариуц****тай байна. 2017-04-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?