ХАВРЫН ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

2017-04-03  

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хаврын хамгийн том үзэсгэлэн худалдаа тун удахгүй Мишээл Экспо төвд болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулагддаг хамгийн том үзэсгэлэн төдийгүй аймаг орон нутгийн бизнес эрхлэгчид үйлчилгээгээ сурталчлан танилцуулдгаараа онцлогтой юм. Үзэсгэлэнд оролцож буй бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийнэ. Энэхүү үзэсгэлэн маань өмнөх жилүүдийнхээсээ илүү өргөн цар хүрээтэй болох гэж байгаа ба 3 өдрийн турш 1600 азтанг газар дээр нь тодруулна. Үзэсгэлэн худалдаанд дараах нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг байгууллага болон жижиг дунд бизнес эрхлэгч нар оролцоно.

    Бэлэн хувцас
    Хонхны баярын худалдаа
    Ноос ноолуур
    Арьсан эдлэл
    Гутал, цүнх
    Гоёл чимэглэл
    Гоо сайхан (Арьс арчилгааны бүтээгдэхүүн, алжаал тайлах төвүүд, гоо сайхны мэс заслын эмнэлэг, финтес клуб)
    Гэр ахуй
    Хүнс чиглэлээр байгууллагууд оролцоно.

Үзэсгэлэнгийн үеэр 3 өдрийн турш оролцогч байгууллагуудын бараа бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа, хөгжөөнт тоглоом гэх мэт олон сонирхолтой арга хэмжээнүүд явагдах болно.

 

4-р сарын 14-16-ны хооронд Мишээл экспо төвд. Дэлгэрэнгүй мэдээллийг: 96202016, 99007003, 99808055 утсуудаар лавлаарай
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?