ЗАМ, ТЭЭВРИЙН ТОМООХОН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

2017-04-03  

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хуралдаанаар салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, холбогдох арга хэмжээ авч, шийдвэрлэхээр боллоо. Тус хуралдаанаар харьяа байгууллагын удирдлагууд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцуулав.

Яам, агентлаг, аймгуудын Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдийн 2016 оны үйл ажиллагааны үнэлгээгээр Зам, тээврийн хөгжлийн яам нэгдүгээрт орсон талаар салбарын сайд Д.Ганбат хуралдааны үеэр онцоллоо. Тэрээр цаашид анхаарч ажиллах, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлын хүрээнд холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Тухайлбал, зам, тээврийн салбарт хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлж, Хөөт-Бичигтийн төмөр зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтыг эхний ээлжинд яаралтай эхлүүлэх талаар үүрэг чиглэл өгөв.  Мөн автозамын төлбөр хураах цэгүүдэд хяналт тавьж, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатайг анхаарууллаа.

Тэрээр Тээврийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ зарим мэргэжлийн чиглэлийн багш, боловсон хүчин дутмаг байгаагаас боловсролын чанарт сөргөөр нөлөөлөх тул тус сургуулийг мэргэжлийн, дагнасан мэргэжилтэн бэлтгэдэг болгох зэрэг зөв гарц, шийдлийг олох нь зүйтэй гэдгийг хэлж байв. Ингэснээр зам, тээврийн салбарт бэлтгэгдэж байгаа боловсон хүчнүүддээ анхаарал хандуулж, тэднийг мэргэшүүлэх боломж бүрдэж буй юм.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн  сайд Д.Ганбат шуурхай хуралдааны үеэр уурхайн олборлолт, тээвэрлэлт болон боомтын үйл ажиллагааны үр дүнд ирэх долдугаар сард дуусах байсан “Чалко”-ийн өр өнгөрсөн долоо хоногт дууссаныг онцоллоо. Тиймээс цаашид “Хоногийн нэгдсэн график”-ийн дагуу дараагийн алхмуудад бэлдэж, бусад боомтын нүүрс тээвэрлэлтэд давхар анхаарч, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар холбогдох албаныханд даалгав.

Өнгөрсөн долоо хоногт тэрээр Хэнтий аймагт ажилласан талаараа танилцуулж, Дадал суманд түүхийн аялал жуулчлалын бүс байгуулахыг бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг хэллээ. Тиймээс Чингис хотоос- Дадал сум хүртэлх автозамын зураг төсөл, барилгын ажлыг судлахыг холбогдох дарга нарт үүрэг болгов. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЗТХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?