ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2017-04-03  

БНХАУ-ын Чалко компанид төлөх 350 сая ам. долларын үлдэгдэл 30 хувийн төлбөрийг 100% барагдуулсан тухай сайн мэдээг Эрдэнэс-Таван толгой ХК-ийн удирдлагууд нийт монголчуудад дуулгасан. Шилжүүлэг хийсэн төлбөрийн даалгаврын баримтыг ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулсан ийм баяртай үйл явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр өрнөсөн. Нэгэнт Чалко компанитай өр ширний асуудал тэглэсэн тул нүүрс нийлүүлэлтийн шинэ нөхцөл бүрдсэн гэдгийг Эрдэнэс -Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ дурдсан.

Хоёр талын ажлын хэсэг бий болсон шинэ нөхцөл байдалтай уялдан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар харилцан тохиролцох хэлэлцээний үе шат эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Цанхийн Зүүн уурхайн олборлолт, тээвэрлэлтийн ажил түр зогссон байдалтай байгаа юм байна. Хэдийгээр БНХАУ-ын Чалко компанийн өрийг 100 хувь барагдуулсан ч Цанхийн Зүүн уурхайгаас олборлох нүүрсний 80 хувийг Чалко компанид нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр үйлчилж буй. Түүнчлэн нүүрсний үнийг зах зээлийн үнэд ойртуулах ажлыг хоёр улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг шийдвэрлэх юм байна. Харин Цанхийн баруун уурхайн нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн ажил хэвийн үргэлжилж буй тухай албаны эх сурвалж мэдээллээ. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Үнэхээр нүдэн дээр яаж ажиллаж байгаа нь харагдаж байгаа шүү. 2017-04-03
Иргэн:Өчнөөн хүмүүс энэ нүүрснээс болоод амь насаа алдаж байхад юу ч дуугарахгүй байж яах гэж ингэж худлаа сайширч байдаг юм бэ 2017-04-03
zochin:heviin ajillaj bgn ni unen uu 2017-04-03
zochin:huvitsagaa hezee uguh be 2017-04-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?