Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх, шүүн таслах үйл явцад ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо анхаарал тавьж, хуралдаанаараа ярилцлаа.
Ярилцлагад Монгол Улсын парламентыг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сумъяабазар нар оролцов.
-Энэ хэрэгт зарим хүмүүсийг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдсэн. Одоогоор хоёр шатны шүүх хурал болоод байна. Дөрвөн хүн энэ хэргийг үйлдсэн гэж үзэж, гуравт нь ял оноогоод байгаа. Шүүх хурал хаалттай болсонд олон нийт дургүйцэж, зарим нэг эргэлзээ байгаа талаар санал бодлоо илэрхийлж байгаа. Төрийн нууцад хамаарах мэдээлэл байгаа учраас хаалттай явуулсан гэж шүүх, прокурорын байгууллага тайлбарладаг. Яллагдаж буй хүмүүс Улсын Дээд Шүүхэд өргөдөл гаргаж, хянуулах сүүлчийн шат үлдсэн гэж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээллээ.
Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүд үйлдлийн сэдэл чухам юу байсан бэ, захиалгат аллага мөн үү, Дээд шүүхийн хурлыг нээлттэй явуулах боломж хэр бол, улс төрийн үйл ажиллагаанд хэргийг ашиглах сонирхол байгаа гэж үзэж байна уу, мөрдөн шалгах явцад эрүүдэн шүүсэн гэсэн мэдээлэл байгаа юу, Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүд танай улсад очиж, энэ хэргийн үйл явцтай танилцах боломж бий юү гэсэн асуултууд тавилаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сумъяабазар нар ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо энэ хэргийг байнга анхааралдаа байлгаж, хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлүүлэх асуудлаар УИХ-тай хамтран ажилласаар ирсэнд талархлаа илэрхийлээд, цаашид ч хамтран ажиллахад бэлэн байх болно гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.