ГХЯ : ДЭЛБЭРЭЛТЭД МОНГОЛ ИРГЭД ӨРТӨӨГҮЙ

2017-04-04  

ОХУ-ын Санкт-Петербург хотод өчигдөр буюу 4 дүгээр сарын 3-ны өдрийн 14.30 цагийн орчимд /орон нутгийн цаг/ Сенная плошадь-Технологический институт гэх метроны хоёр буудлын хооронд тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 11 хүн амь эрсдэж, 47 хүн шархдсан хэрэг гарлаа. Хэргийн газарт сэжиг бүхий өөр нэг цүнх орхисон байсан бөгөөд тэсрэх бөмбөг байсныг мэргэжлийн баг аюулгүй болгосон байна.

Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс Санкт-Петербург хотод оршин суугаа монгол иргэдтэй шуурхай холбоо тогтоон шаардлагатай арга хэмжээ авч байгаа бөгөөд монгол иргэд дээрх халдлагад өртсөн талаарх мэдээлэл бүртгэгдээгүй болно. Санкт-Петербург хотод манай улсын 300 орчим иргэн оршин сууж байгаагаас дийлэнх нь оюутнууд байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Айхтар дэлбэрэлт болжээ. Бурхан минь 2017-04-04
ZOCHIN:manaihan gaigui bna geseen hunii nutagt surch bgaa huuheddee sanaa sovij l bn 2017-04-04
ZOCHIN:manaihaas 300 garan hun baigaagaas ihenh ni oyutanuud genee 2017-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?