ХҮН АМ, ХӨГЖЛИЙН КОМИССЫН 50 ДУГААР ЧУУЛГАН ХУРАЛДАЖ БАЙНА

2017-04-04  

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комиссын 50 дугаар чуулган Нью-Йорк хотноо эхэллээ.

“Хүн амын насны бүтэц ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн дор болж буй уг чуулганд Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы ерөнхий хэлэлцүүлэг дээр Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын томоохон хурал чуулганы шийдвэрийн дагуу үндэсний бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж ирснийг дурдаад сүүлийн жилүүдэд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байгаа томоохон ажлуудаас танилцуулав. Тухайлбал, Хүүхэд хамгааллын хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Ахмад настны тухай хууль зэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан болон шинээр баталсан, Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснийг цохон тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр үгийнхээ төгсгөлд манай улс 1996 онд Каир хотноо болсон Хүн ам, хөгжлийн олон улсын бага хурлын Үйл ажиллагааны төлөвлөгөө, 2002 оны Насжилтын асуудлаарх Мадридын Үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн 2030  хөтөлбөрийн хүрээнд үндэсний түвшинд дэвшүүлэн тавьсан зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотлов.

 Хүн ам, хөгжлийн комиссын 50 дугаар чуулганы ажиллагаа 4 дүгээр сарын 3-7-нд үргэлжилнэ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?