ЭМЭГТЭЙЧҮҮД НАС АХИХ ТУСАМ ЯАГААД ТАРГАЛДАГ ВЭ?

2017-04-04  

Нас ахих тусам бодисын солилцооны хямрал эхэлнэ. Биеийн жин нэмэгдэж галбир алдагдах нь эрүүл мэндэд хортой. Сар бүр хагас килограмм нэмэгдэх нь тэр бүр анзаарагдахгүй. 30 настай байхдаа 50 кг жинтэй байсан бол 40 нас гараад 110 кг жинтэй болдог. Энэ таргалалт хөдөлгөөний дутагдал болон, шар айраг ууснаас мөн хэт их хооллолтоос болдоггүй. Дотоод шүүрлийн хямрал нас ахих тусам ихэсдэг. Голдуу 40 гарсан эмэгтэйчүүдэд эстроген дааврын хэмжээ багасаж, прогестрон дааврын хэмжээтэй ижил болдог. Энэ үед дотоод шүүрлийн хямрал эхэлж, цэвэрших эхний шат аажим эхэлнэ. Ингэснээр биед ус ихээр хуралдаж, таргалалт ихэснэ.

Эмэгтэйчүүдийн эмний хэт хэрэглээ, архи тамхины хорт зуршил нь элэгний үйл ажиллагааг сулруулж, өөхлөлт үүсгэхдээ амархан байдаг. Элэгний өөхлөлт үүсгэхгүйн тулд шаардлагагүй эм антибиотик хэрэглэх, дарс, архины хэрэглээг багасгах хэрэгтэй. Элэгний үйл ажиллагааг дэмжих ургамлын гаралтай бэлдмэлээс кальцимагнезполи хүчлийг нөхөж авах нь чухал.

Нойргүйдэл цэвэршилт эхлэхийн шинж байдаг. Дотоод шүүрлийн хямрал ихсэж бодисын солилцооны алдагдал үүсдэг. Ингэснээр дааврын зохицуулга алдагдаж, ихээхэн өлсөлт мэдрэгдэж цэвэршилтийн үеийн таргалалт үүснэ. Амттай хоол хүнс бэлтгэж идэх дуртай байхын зэрэгцээ хөдөлгөөн хязгаарлагдаж, суугаа ажил хийх сонирхолтой болно.  

“Насны таргалалт” гэх дааврын өөрчлөлтөөс хэт таргалалт үүсдэг. Хэт таргалалттай хүмүүс дотоод шүүрлийн эмчийн хяналтанд дааврын болон мэс заслын эмчилгээ хийдэг байна. Хэт таргалалтыг анзаарч эрт эмчилгээг эхлүүлэх шаардлагатай. 

Нас ахиад өөрийн илүүдэл жинг бууруулж чадахгүй байгаа нь эмэгтэйчүүдэд ч биш эрчүүдэд их байдаг. Олон арван жил таргалалттай тэмцэж, хоолны дэглэм барих, хөдөлгөөнт дасгалуудыг эрхэм болгож эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэх болсон. Сүүлийн үед хүч тамирын дасгал хийх төвүүд олширч байгаа нь сайшаалтай.

Эмэгтэйчүүдийн хоолны сонголт уураг, хүнд хэрэгцээтэй өөхний хүчил, төмөр, аминдэм Д, магнез агуулснаар, дотоод шүүрлийн хямралыг арилгана. Нас насны онцлогт тохирсон шим тэжээлт хоол хүнс, нэмэгдэл хүнсний бүтээгдэхүүнүүд эстрогений алдагдлыг бууруулна.

Бүсгүйчүүдийн булчингийн сулрал 30 наснаас эхэлдэг. Бие махбодийн онцлогоос шалтгаална. Булчингийн сулралтанд өртөхгүй дасгал хөдөлгөөнийг ихэсгэж, өөрсдийн биед ихээхэн анхаарал тавих хэрэгтэй. Хэрвээ булчингийн сулрал цаашид үргэлжлэх юм бол арьсан доорх өөхлөлт ихдэж булчингийн ажиллагаа суларснаас хөгшрөлтийн шинж илэрч, цусанд сахарын хэмжээ ихэсдэг. Ийм өөхлөлтөөс сэргийлж булчинг чангалах, биед иллэг сайн хийж цусны эргэлтийг сайжруулах хэрэгтэй.

Дунд насныхан өөрийн үүрэг хариуцлага ихэссэнээс сэтгэл санааны гутралд орох нь ихэсдэг. Дөчин насныхан өөрийн ажил, хүүхдийн сургалт хүмүүжил, гэр орны ажил, хөгшчүүлийг асрах гээд тулгарч байгаа бэрхшээлүүд нь дотоод шүүрлийн хямралыг түргэсгэдэг. Ингэснээр кортизолын хэмжээ ихсэж, хуурамч мэдээлэл тархинд өгснөөс идэх дуршил ихдэж, таргалалт үүсгэнэ. Гол төлөв гуя болон бүсэлхий хэсгээр таргалдаг. Ийм сэтгэл гутралаас зайлсхийж, салхилж, ууланд гарахад амьсгалын багтаамж сайжирч, эрүүлждэг. Мөн Иогийн дасгал хийж, бясалгал хийж болно.

Мяраалаг бүсгүйчүүд гэрлэлтийн дараахан турах, жингээ хасах, хоолны дэглэм барих санаачлага нь амжилтанд хүрдэг. Гол төлөв гэрээс гадуур бэлтгэл сургуулилт хийх, маш идэвхтэй амьдрал нь өөрийг нь өөрчилж чаддаг. Турж биеэ сайхан авч явах болсондоо сэтгэл ханамжтай амьдардаг.

 

 

 

Б.БАТ-ОРГИЛ / ХҮНИЙ ЭМЧ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Инжир:Яг үнэн бичсэн байна. Идэх душил нэмэгдээд байгаа нь дааврын өөрчлөлтөөс болдог байна. Ялангуяа амттанд их дурлаад байгаа 2017-04-04
Нта:Маш их баярлалаа эмчдээ.. 2017-04-04
Ictoi xeregtei zoblolgoo bn bi tyrax zo:javka javzan 2017-05-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?