БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ОЛОН УЛСАД ЗӨВШӨӨРӨГДСӨН АРГАЧЛАЛААР ХИЙНЭ

2017-04-04  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Европын холбооноос хэрэгжүүлж буй “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хамтран бүтээгдэхүүний эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг заах сургалт зохион байгуулж байна.

Сургалтад  МХЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүд, улсын байцаагчид хамрагдлаа. Энэ үеэр  www.globalrecalls.oecd.org сайтад нийтлэгдсэн хүнсний бус, аюултай бүтээгдэхүүний жагсаалттай танилцаж, Монголын зах зээлд худалдаалагдаж буй хүүхдийн тоглоомонд эрсдэлийн үнэлгээ хийв.

Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн зөвлөх Жозе Тус “Өнөөдөр дэлхий дахинд аюултай, чанаргүй, гологдол бүтээгдэхүүнээс болж олон мянган хүн эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байгаа.

Монгол Улс энэ асуудалд анхаарал хандуулж Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлж, дэмжлэг үзүүлж байгаа нь чухал ач холбогдолтой. Бүтээгдэхүүний эрсдэлийн үнэлгээ хийх сургалтыг бид Европын холбоо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар зааж байна” гэлээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ : МХЕГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?