ГАЦУУРТЫН АЛТНЫ ОРДЫН ТАЛБАЙН ХИЛ ЗААГИЙГ 3025 ГА-ГААР ТОГТООВ

2017-04-04  

Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын талбайн нийт хэмжээг 3025 га байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоолоо. Ингэхдээ геологийн тогтоц, ашигт малтмалын илрэл, эрдэсжсэн цэг, эрлийн шалгуур шинж тэмдэг, ашигт малтмалын хүдэржилт байж болох талбай, уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүтээн байгуулалт хийх газар зэргийг харгалзан үзжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий 16 ордоос Эрдэнэтийн овооны зэс-молибдений, Гацууртын алтны үндсэн ордуудын талбайн хил заагийг тогтоохоор өнгөрсөн сард газар дээр нь ажилласан байна. 

Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сентерра Гоулд” компани эзэмшдэг бөгөөд алтны баттай, бодитой болон боломжтой нөөцийг 50 тонноор улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлжээ.

Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн мандал сумын нутагт орших бөгөөд Улаанбаатар хотоос 180 км, Бороогийн алтны үндсэн ордоос 45 км-т байдаг юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Чулуун:Тогтоохгүй бол нинжа нар ухаж төнхөөд болохоо байлаа. 2017-04-04
Зочин:Их л орой хөдөлж байна даа 2017-04-04
Zochin:Gazriin gagnaas salgaad bdag ur dund n daraa n bidnii ur huuhed zovoh vii dee 2017-04-04
ЗОЧИН:ИЙ. АЛТ 1 ЮҮ БОЛЛОО. АЛТ2 БАС Л ТИЙМ БОЛОХ ЮМ БИШ ҮҮ? СЕНТУРА ГОУЛД УРД НЬ БАС Л МОНГОЛЫН АЛТЫГ УХАЖ БАЙСАН. ЭНЭ ХАРИЙН КАМПАНИТАЙ ГЭРЭЭ ХИЙЖ АЖИЛЛАЖ БАЙХААР МОНГОЛ КАМПАНИ АЖЛУУЛААД МОНГОЛДОО АЛТАА АВЧ АЖИЛЛАВАЛ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. ХӨӨРХИЙ. УИХ ААС ИХ ТАТААСТАЙ ЮМ АА. С. БАЯР ЧИНЬ КАНАДАД БАЙЛУУ ЯАЛАА. ХАХУУЛЬ САЙН ӨГДӨГ КОМПАНИ ЮМ БАЙНА Л ДАА. 2017-04-05
ЗОЧИН:НИНЖА НАРЫГ ОРУУЛЧИХААД ДАРАА НЬ Л УХДАГ ШҮҮ ДЭЭ. ЭХЛЭЭД РАДИО Т В ЭЭР ЗАРЛАААД ЦУГЛУУЛЧИХНА. ДАРАА НЬ УУРХАЙ ОРУУЛДАГ.ЭНЭ НЬ ШАЛГАРСАН АРГА ШҮҮ ДЭЭ. УРЬД НЬ Ч ОЛОН УДАА ИНГЭЖ БАЙСАН. ТӨР ӨӨРӨӨ ҮҮНИЙГ ХИЙШЭЭД БАЙГАА БУС УУ? ЭСВЭЛ НААД ХАРИЙНХАН ЧИНЬ ХИЙЛГЭЭД БАЙГАА ШҮҮ ДЭЭ. 2017-04-05
уурхайчин:За яамайдаа ...Монголчууд хэцуу шуудээ!! 2017-04-06
МБ:Сентерра гоулд алтаа аваад явна. Харин бидэнд юу үлдэх вэ? Амин судалаа таслуулсан хоосон нүх үлдэнэ. Байгалийн зохист байдал тэнцвэр гэдэг нь амьдлаг хоорондын харилцан хамааралт төгс систем юмаа. Хүн бөөргүйгээр амьдарч чадах уу? Уушиг байхгүй бол амьсг****гүйгээр амьд явж чадах уу? Монголд өрнөөд байгаа энэ байгалийн эсрэг геноцид үйл ажил****аг зогсооё. Оюутолгой, Тавантолгойгоос ашигаа авч чадахгүй байж уул уурхайн лицензыг мянга мянгаар нь гадны хувийн компанид өгч үеийн үед хөндөгдөж байгаагүй онгон дагшин нутаг уул усыг минь ухан сүйтгэж байгаа энэ балмад үйлдэлээ зогсоохыг шаардаж байна !!! 2017-04-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?