НҮҮРСНИЙ ҮНИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШИД ОЙРТУУЛАХ НЬ ЗӨВ

2017-04-05  

БНХАУ-ын Чалко компанид төлөх өрийг бүрэн барагдуулсан ч хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Цанхийн Зүүн уурхайн олборлосон нүүрсний 80 хувийг дангаар нь Чалко-д нийлүүлэх үүргийг Монголын Засгийн газар тус гэрээгээр хүлээсэн. Өр дарсантай холбогдуулан үнэ өсгөх, зах зээлийн ханшид ойртуулах гэдэг нь хоёр улсын засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн шийдэх асуудал юм. Монголын талаас нүүрсний үнийг зах зээлийн ханшид ойртуулах санал тавьж эхэлсэн мэдээлэл түгсэн. Түүнтэй холбоотойгоор Цанхийн Зүүн уурхайн олборлолт, тээвэрлэлт түр зогссон гэх тайлбарыг албан бус эх сурвалж тайлбарлаж байна. Цанхийн Зүүн уурхайн нүүрсний үнийг аль болох зах зээлийн ханшид ойртуулж, орлого, үр ашгаа нэмэгдүүлэх нь Монголчуудын ойрын зорилго байх ёстой гэдэг байр суурийг эдийн засагчид хуваалцаж байна. Нүүрсний үнийг зах зээлийн ханшид ойртуулах нь зөв гэдэг байр суурийг иргэд ч дэмжиж байна.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?