3333 СУРАГЧ “ТУСГААР ТОГТНОЛ" ШҮЛГИЙГ НЭГЭН ЗЭРЭГ УНШЛАА

2017-04-05  

"Оюуны Ундраа" цогцолбор сургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд энэ сургуулийн 3333 сурагч өнөөдөр төв талбайд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, “Болор цом”-ын ууган эзэн, яруу найрагч Д.Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол" шүлгийг нэгэн зэрэг уншлаа.

Өнөөдрийн үйл ажиллагаанд тус сургуулийн 3500 хүүхдээс 3333 нь оролцлоо.  Учир нь Монголын төрт ёсны уламжлалыг цаашид мянган жил бадрахыг бэлгэдэж байгаа юм байна. Энэ  сургуулийн 95 бүлгийн 1-12 дугаар ангийн сурагчид энэ үйл ажиллагааг бий болгохын тулд гурван сарыг зарцуулсан байна. Нэгдүгээр ангийн бяцхан жаалуудаас эхлээд ахлах ангийн ах эгч нар нийлсэн 3333 сурагч энэ арга хэмжээнд оролцож байна.

Энэхүү арга хэмжээгээр дамжуулан хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээ суулгаж, тусгаар тогтнол түүний үнэ цэнийг мэдрүүлэх, эх орон, эцэг эхээ хайрлах ухааныг сурталчлан таниулахыг зорьсон болохыг  зохион байгуулагчид хэлж байлаа. Тэд Монгол Улсын газрын зураг хэлбэртэй болон жагсаж, үндэсний хувцсаараа гоёжээ. 

Үндэстэн, ястан бүрийн дээл хувцас, өмсгөл зүүслээр гоёсон хүүхдүүд тусгаар тогтнол гэж ямар үнэ цэнтэй зүйл байдаг вэ гэдгийг өөр өөрийн бяцхан зүрхнээс мэдэрч, бусдад дуу хоолойгоо хүргэж байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Таня:Манай хүүхдүүд мундаг юмаа. 2017-04-05
ХАНДАА:ҮНЭХЭЭР САЙХАН ХАРАГДАЖ БАЙНА ЭРТХЭН МЭДСЭН БОЛ ОЧДОГ БАЙЖЭЭ 2017-04-05
zochin:SAIHAN ARGA HEMJEE BNA DEMJIJ BNAA HUUHDUUD UNEHEER GEGEELEG SHUU HUUHE AIGAA GAZAR URGELJ INEED HUUR SAIHAN BDAG 2017-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?