КАМЕРЖУУЛАЛТ БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАЛАА

2017-04-05  

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааныг энэ сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр сарын хугацаатай зарлаж байна.

Болзолт уралдааны гол зорилго нь иргэд, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг газруудыг камержуулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа аж.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Иргэд, оршин суугчдын оролцоотойгоор камержуулах болзолт уралдааныг өнөөдрөөс эхлүүлж байна. Энэ ажлын хүрээнд орц, гудамж, зам, талбайд хяналтын камер байршуулсан нийслэлийн дүүрэг, хороод, иргэд, СӨХ, хөршийн хяналтын бүлгүүдийг шагнаж урамшуулах юм. Шагналын сан 60 сая төгрөг байгаа. Камержуулсаны үр дүнд гэмт хэргийг гарсны дараа бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Өмнө нь хяналтын камерын тусламжтайгаар гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлж байсан олон сайн жишээ бий” хэмээлээ.

Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний гурван сард 4353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 556 нэгжээр буюу 11.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Үүнээс гэр орон сууцанд 1408 хэрэг бүртгэгдсэн нь мөн үеэс 386 нэгжээр буюу 21.5 хувиар, гудамж талбайд 947 гэмтт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар тус тус буурсан аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?