Ц.НЯМ-ОСОР : ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ 10000 ДОЛЛАРЫН ЦАЛИН АВДАГ НЬ ҮНЭН

2017-04-05  

Эрдэнэт үйлдвэрийн захирал 10000 доллар буюу 25 сая төгрөгийн цалин авах нь үнэн гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга баталлаа. Харин 25 саяын цалинтай ерөнхий захирлын дэргэдэх 4 дэд захирал хэдийг авах нь одоогоор тодорхой бус байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, ТУЗ-ийн цалинг тус үйлдвэрийн дарга санал болгосноор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Засгийн газарт өргөн мэдүүлдэг байна. Энэ ч үүднээсээ Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын сарын цалинг 10 мянга доллар буюу 24,5 сая төгрөгөөр тогтоох саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан байна. Ингэхдээ тус үйлдвэрийн өмнөх захирлууд нь жилийн 600-700 сая төгрөгийн буюу бараг тэрбум орчим төгрөгийн цалин хангамж эдэлдэг байсныг танаад 300 сая төгрөг болгосон гэж мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2015 оны арванхоёрдугаар сарын 7-нд тус үйлдвэрийн нэгдүгээр орлогч буюу ерөнхий инженер Б.А Кутлиний байгуулсан гэрээнд хөдөлмөрийн хөлс, нөхөн олговор, хөнгөлөлтөд 14 заалт багтдаг байжээ. 

Энэ бүхэн нийлээд 600-700 сая төгрөг. Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд ийм хэмжээний цалин хангамж эдэлж байсан гэсэн үг. Энэ нөхцөлийг хэвээр үлдээх саналыг Эрдэнэт үйлдвэрийн шинэхэн дарга Х.Бадамсүрэн хүссэн байна. Харин Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газраас 14 заалтын дөрвийг нь/ 1,5,6,11-р заалт/ буюу тус компанийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд сар бүр 24,5 сая төгрөг буюу 10 мянган ам.долларын цалин олгох, компанийн зардлаар автомашин унах, ажиллах хугацаанд амьдрах, амрах, ажиллах нөхцөл боломжийг хангасан орон сууцаар түр хангах, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалбал нэг жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох заалтыг хүлээн зөвшөөрсөн байх юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын 24,5 сая төгрөгийн сарын цалин 240 мянга төгрөгийн цалинтай  жирийн иргэдийн 10 жил хөдөлмөрлөж олох мөнгө

Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрхэм захирлын цалин хангамжийн тал хувийг танасан боловч танаад танаад сарын 24,5 сая төгрөгийн цалинтай хэвээр үлдээнэ гэдэг жирийн иргэдэд төсөөлөхөд бэрх шийдвэр юм. Учир нь ганцхан даргын сард авах 24,5 сая төгрөг бол 240 мянган төгрөгийн цалинтай жирийн иргэний 10 жилийн турш хөдөлмөрлөж хураах мөнгө юм. Басхүү 240 мянган төгрөгийн цалин авдаг 100 хүний сарын цалин юм.  

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЧУКА:Өө энэ арай дэнднээ бид нар сард 500 мянган төгрөг авах гэж ажил хийж байхад юу вэ. Хэн нь яаж амьдраад байгаа юм бэ 2017-04-05
Золбоо:Тэгээд хасаад 24,5 юмуу өө за за хэлэх ч үг алга 2017-04-05
Марлаа:ийм л харилцан адилгүй цалин авч амьдарч байна бүр гэр бүлээр нь гадаадад амраана гэсэн байна. Арай арай 2017-04-05
Ажилчин:Энэ цалинг юу үндэслэж хэн ямар аргачлалаар тогтоодог юм бэ хуучин улсын журам дүрэм байдаг л байсан юм сан одоо ардчилсан нийгэмд байдагүй юмуу 2017-04-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?