ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ООР ШАГНАГДАЖ ХОС ОДОНТ ЭМНЭЛЭГ БОЛЛОО

2017-04-06  

"Алтан гадас" одонт Цэргийн төв эмнэлэг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор дахин шагнагдлаа. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ "Цэргийн эмнэлэг нь улс орны хэмжээнд нийтийг хамарсан гамшиг, осол, өвчлөлийн үед улсын эрүүл мэндийн салбарт томоохон дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, Даян дэлхийд энх тайвныг тогтоох үйлсэд оролцож, Бүгд Найрамдах Судан Улсын ДАРФУР мужид явагдаж байгаа Нэгдсэн үндэстэний байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд "Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн баг"-ууд Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөн, тавигдсан үүргээ чадварлаг гүйцэтгэсээр ирсэн гэдгийг энд тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна. Үүний тод жишээ нь Нийслэл хотын хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, онцгой хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Цэргийн төв эмнэлгийг түшиглэн байгуулсан "Хүүхдийн тасаг" бөгөөд Эрүүл мэндийн яамны хүсэлтээр зүүн бүсийн аймгууд, зарим дүүргийн иргэдэд тодорхой чиглэлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг дурьдаад төр, ард түмнийхээ өмнө өргөсөн хос тангарагтаа үнэнчээр зүтгэж буй цэргийн эмч, эмнэлгийн ажилтан Та бүхний улсыг батлан хамгаалах болон ард олныхоо эрүүл мэндийг сахиулах үйлсэд тань улам их амжилт гаргахыг хүсэж, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор шагнагдсанд дахин Баяр хүргэе" гэлээ.

Цэргийн төв эмнэлэг 1921 онд байгуулагдаж цэргийн албан хаагчдад төдийгүй ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж ирсэн. Мөн 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд Монгол Ардын цэргийн бүрэлдэхүүнд оролцож үүргээ амжилттай биелүүлжээ. Өдгөө тус эмнэлэг цэрэг, цагдаа, төрийн тусгай албан хаагчид, тэдний гэр бүл, ахмад дайчид, нийслэлийн Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, эмнэлгийн тусламж үзүүлж байна. Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд давхардсан тоогоор 350 гаруй эмч, эмнэлгийн ажилтан оролцон үүрэг гүйцэтгэж иржээ. Галт зэвсэгт шархадсан, химийн болон ахуйн хорт бодист хордсон иргэдэд тус эмнэлэг эмнэлгийн яаралтай туслалцаа үзүүлдэг. 2017 оноос 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болсон. ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ, ХБНГУ зэрэг оронтой хамтран ажиллаж эмч нарынхаа мэргэжлийг дээшлүүлдэг. Тус эмнэлгээс Монгол Улсын баатар 1, Ардын эмч 4, Хүний гавьяат эмч 8-ыг төрүүлсэн бахархам түүхтэй Монгол Улсын ууган эмнэлэг билээ.

 

 

Эх сурвалж : БХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?