БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР ЯВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДЭД АНХААРУУЛГА

2017-04-06  

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай” Харилцан ойлголцлын САНАМЖ БИЧИГ-т зааснаар БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч, дадлагажигч илгээх үйл ажиллагааг голлон хариуцах Засгийн газрын цорын ганц байгууллага юм. Гэтэл сүүлийн үед манай байгууллагын нэрийг барьж БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр явуулж өгнө, нэрийг нь Солонгосын Хөдөлмөрийн бирж дээрээс татуулна, түргэн явуулж өгнө” гэх зэргээр иргэдийг хохироох байдал тасрахгүй байна.

2017 он иргэдээс манай байгууллагад хандсан өргөдөл, гомдол шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байна.  Үүнд:

  1. Лхагвасүрэн /утас: 88118671, 80116611, 98118671/ гэгч эмэгтэй тус байгууллагын нэрийг барьж, иргэдийн мэдээлэл хомс, эмзэг байдлыг далимдуулан БНСУ-ын Хөдөлмөрийн гэрээний санал ирсэн иргэдийг замаас нь олж, өөрөө явуулж өгч буй мэтээр иргэдээс их хэмжээний мөнгө авч буй мэдээлэл авагдаж, иргэдийг залилан хохироосон байна.  
  2. Гэрэлээ /утас: 94919175/ гэгч нь иргэн А, Б нараас хүн тус бүр 2,7 сая төгрөг авч залилсан тухай,  
  3. Батчимэг /утас: 88707161/ гэгч эмэгтэй иргэн С-руу 2016 оны 12 дугаар сард холбогдон 500 мянган төгрөг урьдчилгаанд авч, гадаад паспортыг нь аван, 2 сая төгрөгөөр БНСУ руу гаргаж өгнө гэж залилсан тухай,
  4. Урансайхан /утас: 99149955, Батхишиг /утас:85500545/, Одончимэг /утас: 90118020/ нарын хүмүүс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдээс “БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр явуулж өгнө” хэмээн янз бүрийн нөхцөл байдалд 2,3-5 сая төгрөг авсан тухай өргөдөл гомдолд дурдагдсан байна.  

Иймд, иргэн ТА гэмт хэргийн шинжтэй асуудалд сэрэмжтэй хандаж, урьдчилан сэргийлэх зорилгоор манай байгууллагын цахим хуудас болон биечлэн ирж мэдээлэл авч байх, эргэн тойрныхоо хүмүүст анхааруулахыг хүсье.   

 

 

 

ЭХ СУРВАЛЖ : АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?