МЕТАН ХИЙН ХАНГАМЖИЙН АНХНЫ СТАНДАРТУУД БАТЛАГДЛАА

2017-04-07  

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Эрчим хүчний яамнаас боловсруулан оруулсан “Хийн хангамжийн сүлжээ. Нэр томъёо, тодорхойлолт”, “Хийн хангамжийн сүлжээ. Хийн ерөнхий шаардлага”, “Хийн хангамжийн сүлжээ. Үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар ашиглах хийн техникийн шаардлага” зэрэг Монгол Улсын Үндэсний 3 стандарт батлагдлаа. 

Эдгээр стандартууд нь метан хий агуулсан төрөл бүрийн эх үүсвэр болох   нүүрсний давхаргын метан, занарын хий, газрын тосны дагалдах хий, нүүрсний уурхайн метан, био хий, нийлэг байгалийн хий зэргийг шугам сүлжээнд нийлүүлэх болон үйлдвэрлэл, ахуйн зориулалтаар ашиглахад мөрдөх хийн чанарын шаардлагыг стандарчилсан ба метан хийн хангамжийн  сүлжээ, инженерчлэлийн хүрээнд ашиглах нэр томъёо, үг хэллэгийг шинжлэх ухааны үндэслэл, олон улсын жишгийн дагуу тодорхойлж, нэг утгаар ойлгон хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн болно.   

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЭХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?