"ШИНЭ ӨНӨӨДӨР" СУРГУУЛЬ ТЕННИСЧИН ХҮҮХДҮҮДИЙГ ДЭМЖИНЭ

2017-04-08  

2017 оны Монголын Ширээний Теннисний Улсын Аварга Шалгаруулах тэмцээнд өсвөр насны тамирчид цахиур хагалсан. Тэд нэгбүрчилсэн төрлийн 8 медалийн 4-ыг нь буюу 50 хувийг нь авсан түүхэн амжилтын эзэд болсон. Эрдэнэбаяр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн төрөлд мөнгө, Чулуудай хүрэл, насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн төрөлд Ундрам, Болор нар хүрэл медаль хүртсэн гайхалтай тоглолтыг үзүүлсэн.

Ширээний теннисний нэгэн шинэ үе хүч түрэн орж ирж буйг зарласан дунд сургуулийн ахлах ангийн сурагч Эрдэнэбаяр, Чулуудай, Ундрам, Болор нарт математикийн гүнзгийрүүлсэн сургалт бүхий "Шинэ өнөөдөр" сургуулийн захирал Д.Баянмөнх "Өсөх ирээдүйтэй теннисчин" хэмээх шагналыг мөнгөн шагналын хамт гардуулав.

Сурагч бүрийг 100'000 төгрөгөөр байлж, мөнгөн медаль хүртсэн Эрдэнэбаярт математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Шинэ өнөөдөр" сургуульдаа суралцах эрхийн бичгийг гардуулав. Д.Баянмөнх шагнал гардуулахдаа ,- Хүүхдүүд сайн теннисчин байхаас гадна, сурлагандаа ч бас анхаарах ёстой хэмээн онцоллоо. Ирэх жилээс энэ шагналаа тогтмолжуулж, Улсын аваргад сурагч түрүүлсэн тохиолдолд 500'000 төгрөг олгох шийдвэр гаргаснаа дуулгалаа.

Тус сургууль нь математикийн гүнзгийрсэн сургалттайгаас гадна, теннисний спортыг сурагчдадаа түлхүү олгох зорилгоор ширээний теннисний заал танхим байгуулж, мэргэжлийн багш ажиллуулдаг. Тус сургуулийн жилийн сургалтын төлбөр нь 5 сая төгтөг юм байна.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хангай:Баяр хүргэе. Аварга болоорой. 2017-04-08
Мэргэн:Хичээлээ ч анхаарах нь зөв. Ганц тамирчны амжилтаар жигүүрлэхгүй шүү, дүү нар аа. 2017-04-08
Хасуу:Чулуудайг мөн хөөрхөн үнсэж байна даа. Баярын мөч мөн шүү. 2017-04-08
Ариунка:Баянмөнхөд талархая. Зөв шийдвэр гаргажээ. 2017-04-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?