ХАЯГ ШОШГОГҮЙ БУДАА ХУДАЛДААЛЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

2017-04-08  

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд томоохон худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад БНХАУ-аас хэн хаанаас импортолсон нь тодорхойгүй хаяг шошгын мэдээлэл нь Хятад хэл дээр бичигдсэн 25 кг-ын савалгаатай  сүмийн зурагтай будаа худалдаж байсныг илрүүлсэн байна.

Мөн 1, 2, 5 кг-ын савалгаатай Зааны зурагтай хаяг шошго огт байхгүй цагаан будаа худалдаалж байсныг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид шалгаж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан ажээ.

Иймд иргэд цагаан будаа худалдан авахдаа зориулалтын худалдааны газруудаас хаанаас хэн, хэзээ импортолж,  хаана савласан, хадгалах, хэрэглэж дуусах хугацаа бичигдсэн, холбогдох хаяг, утасны дугаар бичигдсэн, сав баглаа боодол урагдаж цоороогүй  бүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?