ЭНЭ ОНД 14 ЧИГЛЭЛД 1033.15 КМ АВТО ЗАМ БАРИНА

2017-04-08  

Энэ оны зам, барилгын ажил 4- сарын 15-нд орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр энэ онд нийт 14 чиглэлд 1033.15 км авто зам барихаар төлөвлөөд байгаа юм байна.

Тодруулбал Хөгжлийн банк, улсын төсөв, гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 11 чиглэлийн 760.25 км авто зам барих юм байна. Мөн Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах, Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих, Туул гол дээгүүрх Баянзүрх, Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих зэрэг гурван гүүрний барилгын ажил он дамжин хийгдэхээр байна. Харин 2017 ондоо багтан үлдсэн таван аймгийг нийслэлтэй автозамаар холбох ажлыг дуусгавар болгохоор төлөвлөж байгаа гэнэ.

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээснээр энэ онд гурван гүүрний барилгын ажил, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлууд хийгдэнэ. 

Харин Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон зам болон нүхэн гарцын ажилд Нийслэлийн төсвөөс 2.7 тэрбум төгрөг зарцуулах тооцоотой байна. Мөн Улиастайн уулзвараас налайх хүртэлх 20.9 км дөрвөн эгнээтэй зам баих юм. Энэ хавраас тусгай замын автобус буюу "BRT"-ийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх төсөл хэрэгжиж эхэлнэ.

Төслийн эхний ээлжид Таван шар-Офицеруудын ордон чиглэлд тусгай замын автобус нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Төслийг Азийн хөгжлийн сантай хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд шаардагдах хөрөнгийн хэмжээг 150.2 тэрбум төгрөг байхаар Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ. Мөн төсөл хэрэгжиж эхэлснээр нийтийн тээврийн одоогийн хурд дөрөв дахин нэмэгдэнэ гэж тооцож байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?