"ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА 2017" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-04-08  

2017 оны 04-р сарын 7-8-ны өдрүүдэд “Тэнгэр плаза” худалдааны төвд Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэ нь олон нийтэд үйл ажиллагаа болон бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилготой үйл ажиллагаа юм.  Мөн хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэхэд оршиж байгаа аж.

Арга хэмжээний хүрээнд :

- “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага” хурал зохион байгуулах

- МҮОНРТ-тэй хамтран цуврал нэвтрүүлэг бэлтгэж гаргах

- “Сайн засаглал” сэтгүүлийн тусгай дугаар гаргах

- Нэг цэгийн үйлчилгээгээр иргэдэд үйлчлэх

- Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зохион байгуулах

- Иргэдэд үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулан сурталчлах

- Төрийн өмчит компаниудтай хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулах

- Жижиг дунд үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах, гэрээ хэлцэл хийх боломжийг бүрдүүлэх

- Салбар хоорондын уялдаа холбоо, Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийх

- Импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Жижиг, Дунд Үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх гэсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээ нь энэ сарын 7,8-ний өдрүүдэд зохион байгуулагдан өнөөдөр хаалтаа хийж байгаа юм.

 

 

Ч.БЯМБАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хоорондын уялдаа холбоо чухал шүү. Нэгдмэл харагдахгүй байна лээ 2017-04-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?