ЭЛЧИН САЙД О.ОЧ ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ТУСКД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

2017-04-10  

Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Оч Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускд  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх Жуух Бичгээ барьсантай нь холбогдуулж Ерөнхийлөгч Д.Туск Элчин сайд О.Очийг хүлээн авч уулзаж, Монгол Улс-Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. Уулзалтын үеэр Элчин сайд О.Оч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Тускд уламжилж өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад  Ерөнхийлөгч Д.Туск биечлэн оролцсонд талархал илэрхийлэв. Түүнчлэн Европын Холбоо нь Монгол Улсын гадаад бодлогод чухал ач холбогдолтой “Гуравдагч хөрш”-ийн нэг болохыг тэмдэглэхийн зэрэгцээ монголын тал цаашид Европын Холбоотой Иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхийг зорьж Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг цохон тэмдэглэв.

Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Тускд өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож сэтгэгдэл өндөртэй буцаж ирсэн тухайгаа дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ уламжлав. Тэрбээр Монгол Улс ардчиллын үндэс суурийг баттай тавьж ардчиллын үндсэн зарчмуудыг бодит утгаар нь өдөр тутам хэрэгжүүлж байгааг дурдаад Монгол Улс бол Европын Холбооны хувьд Холбооны гаднах чухал түнш орнуудын нэг болохыг цохон тэмдэглэв. Чингэхдээ Монгол Улс эдийн засгийн хувьд хүнд үеийг туулж байгаа ч ардчиллын зарчмуудад тууштай байгааг Европын Холбоо өндөрөөр үнэлж цаашид Европын Холбоо Монгол Улс хоорондын бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?