ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “САГСАН БӨМБӨГ” –ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-04-10  

Эрүүл мэндийн салбарын “Сагсан бөмбөг” –ийн аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээн зохион байгуулагдлаа

Эрүүл мэндийн салбарын Сагсанбөмбөгийн аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээн энэ сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн спорт хороо, 106 дугаар сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд эрүүл мэндийн 21 байгууллагын 41 багийн 297 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцлоо. Үүнээс,

Эрэгтэй :

1-р байр : Гэмтэл согог судлалын үндэсний төв

2-р байр : Хавдар судлалын үндэсний төв

3-р байр : Хавдарт өвчин судлалын үндэсний төв

Эмэгтэй :

1-р байр: Хавдар судлалын үндэсний төв

2-р байр: Гэмтэл согог судлалын үндэсний төв

3-р байр: Нийслэлийн түргэн тусламжийн үндэсний төв

Тусгай байр: Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн багууд тус тус шалгарлаа.

Харин тэмцээний “Аварга баг” –аар ГССҮТ, “Шилдэг дасгалжуулагч” –аар ГССҮТ-ийн дасгалжуулагч Л.Нанжид, “Шилдэг довтлогч” –оор ГССҮТ-ийн довтлогч А.Сэргэлэнханд, ХСҮТ-ийн довтлогч М.Мөнхжаргал, “Тэгш тоглогч” –оор ХСҮТ-ийн тоглогч Ч.Батхүү, ГССҮТ-ийн тоглогч  М.Пүрэвсүрэн, “Шилдэг хөгжөөн дэмжигч” –ээр ХӨСҮТ-ийн хөгжөөн дэмжигч Ч.Хүрэлбаатар, ХСҮТ-ийн хөгжөөн дэмжигч Л.Ганчимэг нар тус тус шалгарсан байна.

Уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний холбоо ажиллалаа.

 
 

Эх сурвалж : Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?