Өчигдөр буюу 2017.04.09-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн  оюутны байранд гал гарсан байна.

Галын дуудлагыг  өдрийн  12:27 цагт  өгсөн бөгөөд дуудлагын дагуу  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллажээ.

Нийт 21 албан хаагч, таван автомашинтайгаар ажиллан галыг шуурхай унтрааж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргасан байна.

Гал гарсан шалтгааныг  одоогоор тогтоогоогүй байгаа ажээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ