МОНГОЛ ИРГЭДЭД БНСУ-ЫН ОЛОН УДААГИЙН ВИЗ ОЛГУУЛАХ САНАЛ ТАВИЛАА

2017-04-11  

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийг ярилцлаа.

Монгол, Солонгосын хоорондын 2004 оны тохиролцооны дагуу визгүй зорчиж байсан иргэдэд БНСУ хилийн урьдчилан шалгах систем (I-prechecking)-ийг 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн нэвтрүүлсэнтэй холбоотойгоор визтэй зорчих шаардлага тавигдаад байсан бөгөөд дээрх уулзалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрөв, эсхүл нийт 10 удаа хилээр нэвтэрсэн хоёр талын иргэдэд таван жилийн хүчинтэй хугацаатай олон удаагийн виз /оршин суух хугацаа 30 хоног/-ийг хөнгөлттэй нөхцлөөр олгох талаар тохиролцоонд хүрэв.

Түүнчлэн Иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2012 оны гэрээний хэрэгжилтийг хангаж, хоёр талын иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийг нарийвчлан тохирох, виз мэдүүлэгчдэд тавигдах шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?