ИРГЭДИЙГ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

2017-04-11  

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ой, хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх зорилготой аяныг зохион байглууллаа.

Аяны хүрээнд иргэд олноор зорчдог, ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй Төр хурхын ам, Цэцээ гүн, Манзуширын чиглэлд аялаж буй 150 гаруй иргэнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, 180 зурагт хуудас, сэрэмжлүүлэг материал тараасан байна.Мөн аялагчдад галын аюулгүй байдлын тухай, Ойн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг суртачилах, ой, хээрийн түймэр гарсан үед байгаль хамгаалагчидтай хэрхэн хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгөв. Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэр буюу Богд хаан уулын Төр хурхын аманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найман аж ахуйн нэгжид хяналт шалгалт явуулж, галын аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвөлгөөг өгчээ хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?